• World Harmony Run

    World's Largest Torch Relay
    World Harmony Run

  • 1,000,000 Participants

    Across 6 Continents
    1,000,000 Participants

  • Dreaming of a more harmonious world

    100 countries
    Dreaming of Harmony

  • Schools And Kids

    Make a Wish for Peace
    Schools And Kids

  • Sri Chinmoy: World Harmony Run Founder

    World Harmony Run Founder
    Sri Chinmoy

  • Carl Lewis: World Harmony Run Spokesman

    World Harmony Run Spokesman
    Carl Lewis

  • New York, USA

    New York
    USA

  • London, Great Britain

    London
    Great Britain

  • Shakhovskaya, Russia

    Shakhovskaya
    Russia

  • Around Australia

    15,000 kms, 100 days
    Around Australia

  • Around Ireland

    14 Days, 1500km
    Around Ireland

  • Wanaka, New Zealand

    Wanaka
    New Zealand

  • Arjang, Norway

    Arjang
    Norway

  • Rekjavik, Iceland

    Rekjavik
    Iceland

  • Beijing, China

    Beijing
    China

  • Prague, Czech Republic

    Prague
    Czech Republic

  • Belgrade, Serbia

    Belgrade
    Serbia

  • Lake Biwa, Japan

    Lake Biwa
    Japan

  • Kapsait, Ethiopia

    Kapsait
    Kenya

  • Pangkor Island, Malaysia

    Pangkor Island
    Malaysia

  • Bali, Indonesia

    Bali
    Indonesia

  • The All Blacks, New Zealand

    The All Blacks
    New Zealand

Mongolia 25 May: Ulaanbaatar City (Улаанбаатар хот)

Даян дэлхийн Эв найрамдлын гүйлтийн олон улсын баг Нийслэлээс хөдөллөө

5-р сарын 25-ны өглөө 08.00 цагт Сүхбаатарын талбайд Эв найрамдлын галт бамбарыг Хан-Уул дүүргээс Чингэлтэй дүүрэгт шилжүүлэх ёслолын ажиллагаа боллоо.

Чингэлтэй дүүргийн БТСХ-ны дарга Б. Батсайхан баг тамирчдын хамт Хан-Уул дүүргээс Эв найрамдлын галт бамбарыг хүлээн авав.

Аян замдаа сайн явахыг ерөөж мөнгөн аягатай сүү өргөн барив.

Эв найрамдлын гүйлтийн зохион байгуулах хорооноос Чингэлтэй дүүргийн Биеийн тамир спортын хороонд дурсгалын зүйл гардуулав.

Чингэлтэй дүүргийн Эв найрамдлын баг

Чингэлтэй дүүргийн эв найрамдлын баг бамбараа залан гүйж эхэллээ.

Чингэлтэй дүүргийн баг галт бамбарыг залан гүйсээр Баянгол дүүрэгт хүлээлгэн өгөхөөр МҮЭСТО-ны гадаа талбайд хүрэлцэн ирэв.

Чингэлтэй дүүргийн Биеийн тамир спортын хорооны тэргүүн Б. Батсайхан, Эв найрамдлын гүйлтийн зохион байгуулах хорооны тэргүүн Н. Цогтбаатар нар хамтдаа галт бамбарыг Баянгол дүүрэгт шилжүүлэн өглөө. 

Эв найрамдлын Галт бамбар хүлээн авах ёслолын ажиллагаанд Баянгол дүүргийн Засаг Даргын орлогч Д. Очирсүм, Засаг даргын Тамгын Газрын дарга Ч. Бат-Эрдэнэ, Нийгмийн Хэлтсийн дарга Л. Отгонсүрэн, Төрийн захиргааны хэлтсийн дарга Д. Оюунтуяа, Биеийн тамир спортын хорооны дарга Ш. Бямбасүрэн болон сургуулийн багш сурагчид оролцлоо.

Даян дэлхийн Эв найрамдлын гүйлтийн үндсэн багийн гишүүн, Баянгол дүүргийн эрүүл мэндийн ажилтан С. Оюунгэрэлийг Баянгол дүүргийн Засаг Даргын Тамгын Газраас Дүүргийн хүндэт тэмдгээр шагнав.

Баянгол дүүргийн Засаг Даргын Тамгын Газраас гүйлтийн багийн гишүүдэд дурсгалын зүйл гардуулав.

Даян дэлхийн Эв найрамдлын гүйлтийг Монголд зохион байгуулах хорооноос Баянгол дүүргийн Засаг Даргын Тамгын Газарт болон Биеийн Тамир Спортын Хороонд дурсгалын зүйл гардуулав.

Монгени Цогцолбор сургуулийн биеийн тамирын багш С.Хархад галт бамбарыг залан гүйж байна.

Эв найрамдлын гүйлтэнд Баянгол дүүргийн 17 сургуулийн 230 гаруй сурагчид нэгдэн гүйлээ.

Баянгол дүүргийн баг Сонгинохайрхан дүүрэгт галт бамбарыг шилжүүлэн өгөхөөр Цамбагарав төв дээр хүрэлцэн ирэв.

Сонгинохайрхан дүүргийн засаг даргын орлогч Р. Дагва, Сонгинохайрхан дүүргийн Биеийн тамир спортын хорооны дарга Д. Энхбаяр нар Баянгол дүүргээс галт бамбарыг хүлээн авлаа.

Сонгинохайрхан дүүргийн Эв найрамдлын гүйлтийн баг 22-ийн товчоо хүртэл галт бамбарыг буухиалан гүйж Эв найрамдлын гүйлтийн үндсэн багийг үдэн гаргаж өгөв.

Нийслэлийн Биеийн Тамир Спортын Газрын ахлах мэргэжилтэн А. Болдмаа Эв найрамдлын гүйлт Нийслэл хотод амжилттай зохион байгуулагдсан тухай Монголын Үндэсний Олон Нийтийн Телевизэд ярилцлага өгөв.

Даян дэлхийн Эв найрамдлын гүйлтийг Монголд зохион байгуулах хорооны тэргүүний Н. Цогтбаатар Монголын Үндэсний Олон Нийтийн Телевизэд ярилцлага өгөв.

Эв найрамдлын гүйлтийн олон улсын багийн гишүүн ОХУ-ын гүйгч Э. Анна МҮОНТ-д ярилцлага өгч, сэтгэгдлээсээ хуваалцав. 

Эв найрамдлын гүйлтийн олон улсын багийн гишүүн П. Калагиан Боловсрол телевизэд ярилцлага өгч сэтгэгдлээ хуваалцав.

Эв найрамдлын гүйлтийн үндсэн багийн гишүүд болон зохион байгуулах хорооны ажилтнууд

Нийслэлийн Биеийн Тамир Спортын Газар, Сонгинохайрхан дүүргийн Биеийн тамир спортын хорооны баг тамирчид Эв найрамдлын гүйлтийн үндсэн багийн гишүүдийг 22-ийн товчоон дээр үдэн гаргаж өглөө.

Эв найрамдлын гүйлтийн галт бамбар Төв, Сэлэнгэ, Дархан, Орхон, Булган, Хөвсгөл, Завхан, Увс, Баян-Өлгий аймгийн нутгаар 1800 гаруй км зам туулан Баян-Өлгий аймгийн Цагааннуурын боомтоор ОХУ руу нэвтэрч, 6-р сарын 13-нд Горно-Алтай хотноо Оросын эв найрамдлын гүйлтийн багт шилжих юм.

Team Members:
Н. Аканда Цогтбаатар, С. Дийлдар Билэгт, Б. Сатьяврата Доржбат, С. Ганхүү, И. Мөнхшагай Б. Баярхүү, Г. Эрдэнэбаатар (фото зураг) Г. Эрдэнэболд, Ж. Саранхүү, Л. Сумъяа, Ц. Аванаяаха Түвшинжаргал, С. Оюунгэрэл, Б. Мөнгөнцоож, Пранлоба Калагиан (АНУ), Елисеева Анна (ОХУ), Псюкалова Лариса (ОХУ), N. Akanda Tsogtbaatar (Mongolia), S. Deeldar Bilegt (Mongolia), B. Satyavrata Dorjbat (Mongolia), S. Gankhuu (Mongolia), I. Munkhshagai (Mongolia), G. Erdenebaatar (photo)(Mongolia), B.Bayarkhuu (Mongolia), G.Erdenebold (Mongolia), J. Sarankhuu (Mongolia), L.Sumya, Ts. Avanayaha Tuvshinjargal (Mongolia), S.Oyungerel, B. Munguntsooj (Mongolia), Pranlobha Kalagian (USA), Eliseeva Anna (Russia), Psukalova Larisa (Russia)


< Mongolia 24 May
Mongolia 26 May >